card

Тасалгааны хальс

Аварга том өрөөнд компани маань нүүж орлоо. Бүтэн давхар эзэлсэн том орон зайг шилэн тасалгаануудад хуваах нь хичнээн таатай. Жинхэнэ дураараа орон зайг хуваахаас гадна шилэн тасалгаа нь саруулхан байдлыг алдагдуулдаггүй онцлогтой.

Гэвч өрөө өрөөг нэвт харсан сониуч нүднүүд тэнэж эхэлнэ. Ямар ч ажлын орчинд бусдад харуулах шаардлагагүй үйл явдал өрнөж эхэлдэг. Жишээ нь хурлын өрөөнд ТУЗ-ийнхан халуухан маргалдаж буй дүр зургийг бусад ажилтнууд харах шаардлагагүй нь ойлгомжтой.

Ийм ойлгомжтой болон бусад олон шалтгааны улмаас тасалгааны хальсыг наах нь зайлшгүй зүйл болжээ.

Тасалгааны хальсны чаддаг зүйл

АЖЛАА ТАВ ТУХТАЙ СААДГҮЙ ХИЙЖ ЭХЭЛНЭ.

ХҮН БҮХЭНД ШААРДЛАГАТАЙ ХУВИЙН ОРОН ЗАЙГ БҮРДҮҮЛНЭ.

ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ СЭРГЭЭНЭ.

ДАХИН ДАВТАГДАШГҮЙ БАЙДЛААР ӨРӨӨ БҮРИЙГ ЧИМЭГЛЭНЭ.

ШИЛЭН ХАНА ХАГАРАХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА.

НАРНЫ ГЯЛБААГ БУУРУУЛЖ ӨРӨӨ ТАСАЛГААН ДАХЬ ЭД ЗҮЙЛС ГАНДАХААС СЭРГИЙЛНЭ.

Цонх болон шилэн хананд өөрийн хүссэн өнгө аясыг нэмж, стиль дизайны хувьд өвөрмөц чиг хандлага оруулах харьцангуй бага зардал, түргэн шийдэгдэх арга нь ийм төрлийн хальс болоод байгаа юм.

Захиалга өгөх

Шилэн тасалгаатай бол манайд хандаарай. Бид тохирох тасалгааны хальсыг санал болгож мэргэжлийн төвшинд нааж үйлчилнэ.
Захиалах

Хийсэн ажлуудаас

1998 оноос эхлэн барилгын цонхонд хальс нааж эхэлсэн түүхтэй. Одоо үед шилэн фасадтай бүхий л барилга манай хальсыг наалгах хэрэгцээ үүсээд байна.

Холбогдох