card

Хальс гэж юу вэ?

ӨНГӨТ ХАЛЬС Нарны хэт халалт, хэт ягаан туяанаас хамгаалах зорилгоор анх хэрэгцээ нь үүссэн ч одоо бол барилгын өнгө үзэмжийг нэмэгч, аюулгүй байдлыг хангагч, хувийн орон зай бүрдүүлэгч гээд олон шаардлагыг хангадаг болжээ.
Дэлхий даяар бүхий л шилэн хийцүүдэд наадаг болсон.
Барилга байшин, орон сууц, гэр орон, автомашин, галт тэрэг, автобус, зочид буудал, ресторан, эмнэлэг, музей, банк, дэлгүүр гээд хаана цонх байна тэнд зайлшгүй хэрэглэдгийг та анзаарсан байх.

ХАМГААЛАЛТЫН ХАЛЬС нь шилэн хийцийг хагарахаас хамгаалах зориулаттай илүү зузаан байдаг. Хамгаалалтын хальсыг та гэр болон ажлын орчин тойрны бүхий л шилэн хийцэд суурилуулсанаар хагарах болон хулгай зэрэг эрсдлээс хохирол багатай даван туулах боломжтой юм. Хамгаалалтын хальс дэд цэснээс дэлгэрэнгүй үзээрэй.

Хальсны чадвар

Дээрх гурван төрлийн хальс нь гурвуулаа хамгаалах үйлчилгээтэй учраас ерөнхийд нь хамгаалалтын хальс гэж нэрлэж байгаа юм.

Аль ч хальс:

99%

нарны хэт ягаан туяаг шүүдэг.

30%

зуны улиралд хэт халалтыг бууруулдаг.

30%

өвлийн улиралд дулааны алдагдлыг бууруулдаг.

20%

цахилгааны зардлыг хэмнэнэ.

 

Хальстай танилцсан бидний түүх ингэж эхэлсэн.

Одоогоос 20-иод жилийн өмнө машиндаа хальс наалгаж байсан залуу дээр эхнэр нь ирээд:

“Чи машиндаа хэнийг нууж суулгах гээд байгаа юм бэ?”

гэхэд нөхөр: “Миний хажууд чамаас өөр хэн суух билээ” гэжээ.

Гэтэл эхнэр: “Чи надаас ичээд байгаа юм уу?” гэсэн гэдэг. Харин өнөөдөр эхнэрүүд: “машиндаа хальс наалгаач, халууцаад байна” гэдэг болжээ. Энэ бол хальсны ач холбогдлыг мэддэг болсон энгийн жишээ юм.

Нарны туяаны тухай

Нарны туяаны тухай

Гэрлийн гол эх үүсвэр нь нар бөгөөд бид гэрэл оруулахын тулд бүх барилгадаа цонх хийдэг.

Хүн төрөлхтөний нээж олсон долгион үелзлүүд нь бидний амьдралд салшгүй чухал болсон бөгөөд урт долгионууд нь эрчим хүч, аудио, тэгээд радио долгион болдог.

Харин дунд хэсэгт бидний анхаарал татсан гэрлийн долгион байх бөгөөд тэр нь гурав хуваагдана. Инфра туяа, Гэрэл, UV (хэт ягаан туяа) гэж нэрлэгдэнэ.

Инфра туяа нь ерөнхийдөө дулаан тээгч цацраг гэж ойлгож болно. Нарны туяа ээхэд хүн амьтан бүгд дулаацдаг нь сайхан ч, аагим зуны халуунд хүсмээр зүйл биш билээ.

Гэрэл нь нарны туяаны хүний нүдэнд харагдах долгионы хэсэг юм. Энэ гэрэл нь туссан бүх зүйлээ гэрэлтүүлдэг ажээ.

UV буюу Хэт ягаан туяа нь үндсэндээ хүнд хортой гэж ойлгож болно. Хэдийгээр D витамин үйлдвэрлэдэг ч энэ туяаг хэтрүүлж ер болохгүй.

Хальсны брэндүүд

Бидний оруулж ирдэг хальсны брэндүүд нь инноваци технологийг дээд төвшинд ашигладаг тэргүүлэх чиглэлтэй, амбиц өндөртэй компаниуд байдаг билээ.

Co&Co

Made in Korea

1998 оноос эхэлсэн Co&Co брэнд нь Өмнөд Солонгос улсын цонхны хальс үйлдвэрлэгч компани бөгөөд энэ чиглэлдээ маш их амжилт олж байгаа юм.

Color & Coating Professional буюу “Мэргэжлийн Өнгө & Бүрэлт” гэсэн уриатай. Үүнийгээ ч сайн хийдэг.

Чанартай хальсыг маш боломжийн хямдхан үнээр санал болгодог нь бидэнд болоод манай үйлчлүүлэгчид онцгой таалагддаг юм.

Co & Co брэнд нь сүүлийн жилүүдэд Солонгос улсын хими технологийг шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан цэвэр өөрсдийн бүтээсэн мэдлэгт суурилсан дэлхийд давтагдахгүй хальс бүтээхээр ажиллаж байгаа болно. 2020 оноос АНТИ-БАКТЕРИ буюу бактер устгадаг хальсыг үйлдвэрлэн Монголын зах зээлд худалдаалж эхэлсэн.

Nexfil

Made in Korea

Дэлхийд шилдэг хальс үйлдвэрлэх том амбицтай энэ компани зорилгодоо хүрэхэд тун ойрхон яваа. Бас өндөр чанартай хальсыг боломжийг үнээр нийлүүлдэг нь завшаантай хэрэгтэй юм.

Бүх төрлийн хальс, хуулгыг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэх боломжийг уг үйлдвэрийн шинэ дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, тусгай технологи патентууд нь бий болгодог.

Тэр дундаа, тургилтын систем нь дулааныг хальснаас сарниулах чадварыг бий болгох шинэлэг, шилдэг арга хэрэгсэл ажээ.

Дэлхийн 60 гаруй оронд хальсаа нийлүүлэх бөгөөд Европ, Америк, Хятадад тусдаа компанитай.

Nexfil-ийн хальсыг наахдаа бид ч дуртай байдаг билээ. Монголын цаг агаар, барилгуудад ажрахгүй нийцдэг юм.

Johnson Window Flims

Made in USA

Дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай энэхүү америк компани нь сүүлийн 35 жилийн турш үйлдвэрлэл, технологиороо дэлхийд тэргүүлэгчийн эгнээнд өрсөлдөж байна.

Цонхны хальстай холбоотой бизнес эрхэлдэг бөгөөд бүхий л бүтээгдэхүүнээ Америкийн Калифорни мужид байх ISO 9001-2008 сертификаттай үйлдвэртээ үйлдвэрлэдэг ажээ.

Дэлхийн оршин суугчдыг сэрүүхэн, таатай, тухлаг амьдруулахын төлөө гол зорилгоо тодорхойлсон байдаг.

Компанийн уриа нь: “The Truth is in Our Films” гэсэн нь “Үнэн манай хальсанд оршино” гэж ойлгогддог.

Маш чанартай түүхий материал ашиглаж, олон янзын шалгалтыг давж эцсийн бүтээгдэхүүн гардаг тул дэлхийн ямар ч хүнд нөхцөлд Johnson-ын хальснууд асуудалгүй ажлаа бүтээдэг.

ClearPlex

Made in USA

Madico®, Inc нь автомашин, архитектураас эхлээд эрүүл мэнд, сансрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн олон салбарт үйлдвэрлэгч цонхны хальс, бүрхүүл, ламинатан гэх мэт олон төрлийн материалд суурилсан шийдлүүдийг шинэлэг байдлаар боловсруулж, үйлдвэрлэж түгээдэг.

1903 оноос хойш Мадико чанарын хувьд хосгүй амлалт бүхий бүтээгдэхүүнийг анхлан эхлүүлсэн.

Салхины шилний хагарал нь аюултай, үнэтэй зардал болдог. ClearPlex салхины шилний хамгаалалт нь дэлхийн хамгийн анхны, хамгийн сайн үзүүлэлттэй шил хамгаалах хальс юм.

ClearPlex бол дэлхийн анхны салхины шилний хамгаалалтын хальс, АНУ-ын 3 патент хүртсэн цорын ганц хальс юм.
ClearPlex нь суурилуулсан гадаргуу дээр бороо болон цасны ширхэг тогтдоггүй тул хуртундас орсон үед салхиний шилийг илүү тунгалаг байлгаж үзэгдэх орчинг сайжируулж автомашины шилийг чулуу үсрэх, шавар толбо зэргээс хамгаалдаг.

Холбогдох