Фасадны хальс
Аварга том шилэн барилга хурц наранд гялалзаж гятганан өнгө үзэмжээ гайхуулна. Шалнаас адарт тулах цэлгэр цонхоор наран төвөггүй айлчилна. Харин цэлгэр том цонхоор тусах нарны тусгалаас үүсэх хэт халуунд хүмүүс нозоорч, өрөөг сэрүүцүүлэхийн тулд эйркондишнийг тултал ажиллуулж хөшиг татсан боловч тааламжтай орчин бүрдсэнгүй.
Монгол шиг нарлаг оронд Фасадны хамгаалалтын хальс наах нь зайлшгүй зүйл гэдгийг одоо барилгын эзэд мэддэг болжээ. Сардаа гардаг олон сая төгрөгийн дулааны болон цахилгааны зардлыг хэмнэхээс гадна барилгын үзэмжийг сайжруулж, бат бөх аюулгүй байдлыг дээшлүүлнэ.
Барилгын улирал эхэлж, аагим халуун зун айсуй. Зуны халуунд цонхоор тусах нарны хурц туяа өрөө тасалгааг хэт халааж, байж суухын аргагүй болгодог. Зундаа улам л халж, 38°C хүрэх ч энүүхэнд болжээ. Ийм нөхцөлд хүн ажиллах ямар ч хүсэлгүй болдог.
1950-иад онд АНУ-д шилэн фасадтай барилга ихээр баригдах болсноос нарны хэт халалтаас хамгаалах технологийн судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжиж Фасадны хальс түгээмэл тархан, өргөн хэрэглээ болжээ. Одоо ч эрчимтэй хөгжсөөр байгаа хамгаалалтын хальс нь зөвхөн нарны хэт халалтыг бууруулаад зогсохгүй барилга байгууламжийн өнгө үзэмжийг нэмэгч, аюулгүй байдлыг хангагч, хувийн орон зай бүрдүүлэгч юм.