card

Safety Film-ийн тухай

Автомашины хальсны чиглэлээр анхдагч “Зиг Заг” ХХК автомашин, барилгын фасадад хамгаалалтын хальс наах ажлыг анхлан гүйцэтгэж, тухайн үедээ ХХБ, Голомт
банк, Хаан банк, Хас банк, Хадгаламж банк, MCS групп, МИАТ, Номин Холдинг зэрэг компаниудад барилгын фасадын хамгаалалтын хальс суурилуулж байсан билээ.
“Зиг Заг” групп нь фасадын хальс наах ажлаа орхихоор шийдэж, уг ажлыг санаачилж, биечлэн гүйцэтгэдэг байсан П.Болдбаатарт шилжүүлсэн.

“Чинхас Ундрага” ХХК нь ийнхүү 2013 онд барилгын фасад, шилэн хананд хамгаалалтын хальс суурилуулах чиглэлээр байгуулагдсан юм.

24 жилийн туршлага

Өнөөдрийг хүртэл 90000 м2 талбайд хальс наасан аварга үзүүлэлттэй.

Бүх үйлчилгээндээ 5 жилийн баталгаа өгдөг.

Бүх үйлчилгээндээ 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаа өгнө.

Хальс наах төлбөр 17,000 төг (м2) нь зах зээлийн нөхцөлтэй уялдсан.

5000 м2 талбайд хальс суурилуулах нөөцтэй.

Урсгал зардал гарахгүй.

24 жилийн нууц

Бидний олж илрүүлсэн хамгийн чухал нууц бол хальс наах шилийг урьдчилан бэлтгэх явдал юм. Энэхүү асар чухал ажлыг дутуу эсвэл буруу хийвэл ямар ч сайн хальс байгаад нэмэргүй. Хийсэн бүх ажил үр дүн багатай, тааруухан болж хувирна. Эцэстээ цагийн гарз болдог.

Шилийг хэдий чинээ сайн бэлдэнэ, эцсийн үр дүн төдий чинээ сайн байна. Наасан хальс нь олон арван жилийн турш төөнөх нар, хүйтэн салхи, хахир өвөл, аагим зуны аль ч хүнд нөхцөлд үүрэг даалгавраа биелүүлсээр байх тул анхлан наах ажлыг маш өндөр төвшинд гүйцэтгэх шаардлагатай.

Шилийг хэрхэн цэвэрлэж бэлтгэх аргыг бид мэднэ. Үүнийгээ ч төгс гүйцэтгэдэг. Энэнд л бидний 25 жилийн туршлага нуугдаж байгаа юм.

Шилийг дутуу бэлтгэж, буруу наасан үед:
  • Хальс ирмэгээсээ хууларна.
  • Хальс пөмбийнө.
  • Хальс толботно.
  • Хальс цэврүүтнэ.
  • Доторх хог шороо харагдана.
  • Доторх үс ноос тэндээ үүрд үлдэнэ.
  • Ирмэгээс дутсан эсвэл илүү гарна.
  • Хээтэй хальсны хувьд хээ зөрнө.
  • Хээтэй хальсны хувьд хазгай наагдана.

 

Хальс наах ажиллагааг дутуудуулах, мэргэжлийн бус хандах, сэтгэл дутсан үед хальс цэврүүтэж, улмаар үзэгдэх орчныг эрс муутгаж хуулахаас өөр аргагүй болгоно.

Бид наав.

Safety Film-ээр үйлчлүүлж буй нөхцөлд дээрх асуудлууд хэзээ ч гарахгүй. Иймээс л бид тэргүүлэгч гэж өөрсдийгөө хэлж байгаа юм.

Хальсны чанараас илүүтэй шилийг бэлтгэж, наахад
гол учир байгааг бид мэднэ.

БИД НААВ.

П.Болдбаатар - Safety Film (Ерөнхий захирал)

Бид хальсны чанарыг эрхэмлэж захиалгат ажлыг мэргэжлийн төвшинд гүйцэтгэдэг нь урт удаан хамтын ажиллагааг бий болгодог.

Хийсэн ажлаас

Тус компани байгуулагдсанаас хойш их хотын чимэг болсон Централ тауер, Хүннү Молл, Сохо Мебель, Ачтан эмнэлэг, Ривер Гарден хотхон, Азийн хөгжлийн банк, Голомт банк, Хас банк зэрэг томоохон бүтээн байгуулалт болсон барилгуудын фасад, дотор тасалгаанд хамгаалалтын хальсыг нааж, чанарын өндөр хэмжээнд хүлээлгэж өгсөн.

“Пума Констракшн” ХХК, “Номин Констракшн” ХХК, “MCS” групп, “Алтан Уc” ХХК, “Актив Хийц” ХХК зэрэг олон компиануудтай хамтын ажиллагаатай бөгөөд шинэ барилга ашиглалтад орох бүрт бидний ажил эхэлдэг.

Өнгөрсөн хугацаанд барилгын фасад, тасалгаа, хамгаалалтын нийлээд 39,000 м2 багагүй хэмжээний хальс наасан байна.

Хальс наах нь амархан мэт санагдах авч томхон ажилд туршлага бүхий дор хаяж 5 хүнтэй ажлын баг орох шаардлагатай байдаг.

Жишээ нь Central Tower-ийн 3-17 давхрын хамгаалалтын хальсыг наахад 2 сарын нөр их ажил орсон бөгөөд хамгийн туршлагатай 9 хүнтэй баг ажилласан.

Central Tower-ийн урагшаа харсан өрөөнүүд зуны цагт маш их халдаг бөгөөд хальс наасны дараа даруй 8 хэмийн зөрөө шууд гарсан нь гайхалтай.

Олон жилийн өмнө наасан хальс өнөөг хүртэл чанараа алдалгүй, өвөл зунд ажлаа хийсээр байна.

 

Холбогдох