Хальсны тухай худал үнэнг илчлэх нь

Хальс нь дулаан алдалтад багахан хэмжээний л нөлөө үзүүлнэ гэж бодож байна?

Бодит байдал: Дулаан дамжуулалт (дулаан биетээс хүйтэн биет рүү дамжих дулааны механик шилжилт) болон конвекцийн (агаарын нэвтжилт) аргаар цонхоор нэвтэрч байгаа дулаан нь нийт нэвтрэх дулааны энергийн 20-40% байдаг. Бусад дулааны энерги (60-80%) нь гэрлийн ялгарлаар дамжин цонхыг нэвчдэг. Энэ ялгарлын 54% нь хэт улаан туяа, 44% нь нүдэнд үзэгдэх гэрэл, 2% нь хэт ягаан туяа байдаг.

Ихэнх гэрлийн бууралттай хальс 70-80% хэт улаан туяа, нүдэнд үзэгдэх гэрлийн 90% хүртэлхийг, мөн хэт ягаан туяаг 95-99%-ийг шүүдэг. Тиймээс гэрлийн ялгарлаас үүсэх халалтын нийт бууралт 85%, эсвэл цонхоор алдах нийт дулааны хувьд 50-70% байна. 10%-ийн тенттэй хуулга байна гэж үзвэл хэт улаан болон хэт ягаан туяаны шүүлт тус тус 70-80% ба 95-99% хэвээр байж, харин нийт дулаан алдалт буюу нэвтжилтийн хэмжээ 30-40% буурна.

Цонхонд хальс наасны улмаас гаднах орчин муу харагдана биз дээ?

Бодит байдал: Бараан бууралттай, эсвэл ойлттой “толин” хальснууд нь харагдах орчинг гаднаас харахад маш ихээр өөрчилнө. Гэхдээ тасалгааны дотроос харахад гадна үзэгдэх орчинд бараг өөрчлөлт ордоггүй.

Энэ нь хүний нүдний онцлогтой холбоотой: бидний нүд хүрээлэн буй орчны гэрэлтүүлгийн байдалд хурдан дасан зохицдог. Өдрийн цагт гэрэлтүүлгийн дийлэнх хэсэг нь гадны орчноос бүрддэг тул тасалгаан доторх гэрэлтүүлэг гадны гэрлийн төвшинтэй шууд хамааралтай буурна. Энэ үзэгдэл нь гаднаас нэвтрэх гэрлийн урсгал багассан ч гаднах орчинг сайн харах боломжийг олгодог.

Түүнээс гадна, нүдэнд үзэгдэх гэрлийн бууралт нь хальсны улмаас тийм ч ихээр буурахгүй. Жишээ болгоход: бүрхэг өдөр гаднах гэрлийн хэмжээ нартай өдрөөс 100 дахин бага, цэлмэг шөнийн гэрлийн хэмжээ өдрийнхөөс 100,000-500,000 дахин бага. Харин цонхны хальс гэрэлтүүлгийн хэмжээг 10-90%-иар бууруулах сонголттой гэдэг нь 1.1-10 дахин бууруулна гэсэн үг. Ихэнхдээ дотор талаас харахад шилний наалт, хальс байгааг ч ялгахад бэрх байдаг.

Шөнийн цагт тасалгаанаас гадагшаа үзэгдэх байдал ч тэр, гаднаас ч дотогш үзэгдэх байдал эрс буурна. Учир нь тасалгааны гэрэлтүүлэг нь гадна байгаа хүний нүд дасах тийм их хэмжээний гэрэлтүүлгээр хангаж чадахгүй, харин гаднах орчин нь тасалгаан дахь хиймэл гэрэлтүүлгээс хамаагүй бага гэрэлтэй тул хүний нүд дотор гэрэлтүүлэгт дасан зохицно.

Дотор харанхуй болох тул, нэмэлт гэрэлтүүлэг шаардлагатай болох уу?

Бодит байдал: Нарны бууралттай хальс (тэр тусмаа бага бууралттай хальсанд хамааралтай) янз бүрийн давтамжтай цахилгаан соронзон долгионыг өөр өөрөөр шүүн филтерэлдэг. Хэт улаан ялгарал болон хэт ягаан туяаг хангалттай сайн бууруулж, харин нүдэнд үзэгдэх гэрэлд тийм ихээр нөлөөлдөггүй.

Хүний нүдэнд хамгийн их бууралттай тент хальсны бууруулсан гэрэл ч тийм ихээр нөлөөлөхгүй, тиймээс нэмэлт гэрэлтүүлэг суурилуулах шаардлагагүй.

Хальс наасан цонхтой өрөө вакумжиж, хэт халуун болох уу?

Бодит байдал: Хальс нь дулааны нэмэлт тусгаарлалтыг фильтраци буюу шүүлтийн тусламжтайгаар бий болгож гаднаас дотогш, мөн дотроос гадагш чиглэх дулааны урсгалыг саатуулдаг. Тиймээс тасалгааны нөхцөл хэвийн (зундаа гаднах хэмээс сэрүүн, өвөлдөө дулаан) бол цонхны хальс энэ нөхцөл байдлыг улам л сайжруулна. Баталгаатай.

Цонхондоо хальс наалгаснаар тавилгын гандалтаас бүрэн сэргийлэх үү?

Бодит байдал: Цонхны хальс нь хэт ягаан туяа (99% хүртэл шүүнэ), хэт улаан ялгарал (70-80%-ийг тогтооно), мөн үзэгдэх гэрлээс үүдэх гандалт, түлэгдэлтийг хангалттай бууруулдаг хэдий ч нарны тусгалын хор хөнөөлийг бүрэн дүүрэн үгүй хийж дийлэхгүй. 

Тавилгын хуучрал болон гандалтыг хуваавал: хэт ягаан туяа 40 орчим хувь, үзэгдэх гэрэл 25 орчим хувь, хэт улаан ялгарал нь 25 орчим хувь (хэт халалтыг үүсгэж, материалаас чийг ялгаруулан хэврэг, элэгдмэл болгодог), харин үлдсэн 10 орчим хувь нь материалын өөрийн шинж чанар болон тасалгааны бусад хүчин зүйлстэй хамааралтай.

Тиймээс цонхны хальс нь тавилгад үзүүлэх нарны тусгалын нөлөөг 70-80% бууруулж, хальсгүй энгийн шилтэй харьцуулбал гандаж хуучирах процессыг 4-5 дахин удаашруулдаг.

Цонхны хамгаалалтын хальс бууны суманд тэсвэрлэж, дэлбэрэлтээс бүрэн хамгаалдаг гэж ойлгож болох уу?

Бодит байдал: Хэн нэгэн, шилний цаанаас буудах үед цонхны хальс бүрэн дүүрэн хамгаалалтыг үүсгэж чадна гэдгийг харуулсан “туршилтууд” нь маш олон давхар зузаан шилэн дээр олон давхарлаж наасан хальстайгаар хийгддэг. Энэ нь хальсны хэвийн бус ашиглалт гэж ойлгож болно. Амьдрал дээр ийм зүйл байхгүй.

Хальсыг ихэнхдээ 4-5 мм зузаантай энгийн шилэн дээр наадаг. Ийм шилэн дээрх хальс нь сумнаас хамгаалж дийлэхгүй. 

Хүчтэй дэлбэрэлтийн үед хана болон бэхэлгээ бүрэн сүйрнэ, хальстай ч бай хальсгүй ч бай, шилний талаар дурсах ч хэрэггүй. Шилэн хийц авах юмгүй болно. Гэхдээ шилний хамгаалалтын хальс нь зөвхөн дэлбэрэлтийн долгионоос хагарсан жижиг нарийн хэлтэрхий, үйрмэгийг цацруулалгүй барьж, үүнээс үүдэх гэмтэл бэртлийн хэмжээг үлэмж бууруулах үүрэгтэй. Энийгээ ч сайн хийнэ.

Цонхны дулаалганд хальс хангалттай бөгөөд бүрэн дүүрэн битүүмжилнэ гэж ойлгох уу?

Бодит байдал: Хальс нь цонхыг битүүмж­лэхгүй, дулаан шилжүүлэлтээс үүдэх дулаан дамжилт (дулаан биетээс хүйтэн биет рүү дамжих дулаан)-д саад болохгүй. Дамжиж буй дулаан ялгарлын зөвхөн нэгээхэн хэсэгтэй л тэмцэнэ – цонхны чанар, төрлөөс хамаарч 20-40% хүрнэ. Тэгээд л болоо.

Тиймээс цонхны хальс наах нь дулаалгын асуудлыг бүрэн шийдэхгүй, харин нэмэрлэн оролцоно гэсэн үг.

Тасалгаан дахь радио, гар утас гэх мэт цахилгаан соронзон төхөөрөмжид хальс нь саад болдог уу?

Бодит байдал: Машины металлжуулсан хальсны зарим төрөл нь үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар урт долгионт AM-диапазоныг хүлээн авахад бага зэргийн саад учруулах магадлалтай. Барилга байгууламжийн цонхны хальс нь ийм төрлийн долгионд нөлөө үзүүлдэггүй, учир нь гэр ахуйн төхөөрөмжүүд илүү өндөр давтамжтай долгионд ажилладаг. Металлын агууламжгүй хальснууд тэр тусмаа ямар нэгэн нөлөө үзүүлэх үндэслэлгүй юм. 

Хальс яваандаа хууларч, наалдсан хэсэгтээ хөөстэй болдог биз дээ?

Бодит байдал: Сайн наалдамхай давхаргатай чанартай хальс нь ашиглах хугацааны туршид хуулрах, хөөсрөх, эсвэл ямар нэгэн дефект илрүүлэх ёсгүй. Энэ хугацаа нь ойролцоогоор 10-15 жил байдаг. 
Мэдээж наах явцад алдаа гаргасан бол хөөсрөх байтугай зүгээр хуулраад унаж ч мэднэ. Хальс наах нь мэргэжлийн ажил бөгөөд ийм учраас л та бидэнд даалгасандаа сэтгэл хангалуун үлдэх болно.

Хөшигтэй бол хальс наах хэрэггүй !

Бодит байдал: Сайн чанарын хөшиг, жалюзи ч ирж буй нарны энергийн 15 орчим хувийг л сарниулж, халалт гэхээсээ илүү зөвхөн хүмүүсийн нүд, мөн нарны шууд тусгалаас хамгаалдаг. Шилэн дээрх хальс нь хөшиг, жалюзиг “сайжруулна” – ирж буй энергийн дахин 70 орчим хувийг сарниулж хөшигний насжилтыг уртасгана.

Хэрэв шил нь өөрөө тентэй бол хальс хэрэггүй!

Бодит байдал: Тентэй шилний ихэнх нь хэт ягаан болон хэт улаан ялгарлыг бууруулах үзүүлэлт харьцангуй муу байдаг ба зөвхөн үзэгдэх гэрлийн тусгалын хэмжээг бууруулах зориулалттай байдаг. Харин бидний санал болгож буй мэргэжлийн хальс нь эсрэгээрээ, юуны түрүүнд нүдэнд үзэгдэхгүй туяаг шүүн фильтерэлэдэг.

Хальс өөрөө хэт ягаан туяанд түлэгдэн хуучирдаг биз дээ?

Бодит байдал: Өнгө оруулсан шил нь хэт ягаан туяаг шингээн, цааш нэвтрэх хэмжээг бууруулдаг. Харин хальс нь 95-99% хүртэлх хэт ягаан туяаны ялгарлыг САРНИУЛДАГ тул өөрөө түүний хорт нөлөөнд авталгүй, ашиглах хугацаандаа чанараа барьсаар байдаг.

Хальсыг цонхны шилний аль ч талаас нааж болно

Бодит байдал: Ихэнх хальснууд гадна талаас наахад зориулагдаагүй. Наалдамхай давхарга нь байгалийн хур бороонд тэсвэрлэх чадвар муу. Гэхдээ гадна талаас наах зориулалттай тентэй болон толин шинжтэй хальснууд байдаг ч олдоц ховор, өртөг өндөртэй.

Зүгээр л дотроос наахад хангалттай. Бидэнд итгэ.