Шилэн гадаргууд шууд наагдана. Өнгөгүй буюу тунгалаг, мөнгөлөг өнгөтэй, тентэй төрлүүд ч бий. Бууралттай төрөл нь спаттерингийн аргаар тургих замаар хийгддэг ба үүнд мөнгө, зэс, титан, эсвэл зэвэрдэггүй гангийн бичил хэсгүүд ашигладаг.
Хамгаалалтын хальсны үндсэн үүргийг тайлбарлавал “хүчний нөлөөг тэсвэрлэж, нэвт харагдах тунгалаг байдлыг хадгалах” гэж хэлж болно. Аюулгүй байдал өндөрт тавигдах болсон өнөөгийн нийгэмд хувийн орон сууц, офисын шилэн хийцтэй барилгууд нь хамгаалалттай шил хийлгэх эсвэл хамгаалалтын хальс наалгах нь зайлшгүй стандарт болжээ.
Хальс наалгахгүйгээр тусгай хамгаалалттай шил захиалж болох боловч ийм шил нь энгийн шилнээс тэс өөр технологоор хийгддэг учир маш үнэтэй болдог. Харин технологи хөгжихийн хэрээр тэрхүү шилнээс дутахааргүй хамгаалалтыг харьцангуй хямд үнээр хамгаалалтын хальс санал бий болгож байгаа юм.
Хальсны хамгаалалтын хальсны сонирхолтой шинж чанарууд
- Шил рүү шидсэн биетийг тэсвэрлэж, “цохилтод тэсвэртэй” гэж тодорхойлдог А ангиллын хамгаалалт.
- Шидсэн биетийг тэсвэрлэж, гадны этгээд нэвтрэх боломжийг түр саатуулах чадвартай, “цохилтод тэсвэртэй” Б ангиллын хамгаалалт.
Хамгаалалтын хальс наасан шил ямар нэгэн механик нөлөөний улмаас хагарсан тохиолдолд хальс нь хагарсан шилийг барьдаг учир өндөр үнэтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилгыг хамгаалдаг.
Хүний эрүүл мэнд, амь насны талаар дурдах илүүц байх. Толгойгоо тасдуулсан хэн нэгнийг харах хүсэл хэнд ч байхгүй.
Хамгаалагч хальс 45 минутын турш гал түймрийн халууныг тэсвэрлэх чадвартай. Хальсны гадаргуу дээрх задгай гал түр зурын шаталт үүсгэх ба гал цааш нэмэгдэхгүй. Галын эх үүсвэрийг унтраамагц дөл шууд арилна.
Хэрвээ хамгаалалтын хальс наагаагүй байсан бол цонх хагарч гал хүчилтөрөгчөөр дэмжигдэж цаашдаа ямар хохирол учрахыг таамаглахад хэцүү.
Барилга байшингийн төслийн боловсруулалт, барилгын ажлын явцад тооцоолдог хальсны гол давуу талуудын нэг бол дулаан дамжуулалт багатай чадвар юм. Монголын өвлийн тэсгим хүйтэн улиралд ийм төрлийн хальс нь тургилтын төрлөөс хамаарч 16-35% дулаан алдалт багатай.
Нарны хамгаалалттай хальс нь хэт ягаан туяаны 99 хүртэл хувийг үл нэвтрүүлэх ба зөвхөн теньтэй гэлтгүй тунгалаг өнгийн хальс ч адил чадвартай. Металлжуулсан хамгаалалтын хальс буюу толь мэт өнгөтэй хувилбарууд нь нэг талын үзэгдэх орчинг хангаж, цахилгаан соронзон болон виброакустик сувгаар мэдээлэл алдахаас сэргийлнэ.
Металлын атомын тургилттай хальснууд богино долгионы эрчийг бууруулах, эсвэл бүрэн сарниулах чадвартай. Тэгэхээр нууцлал бүхий мэдээллийг дуу долгионы сувгаар хулгайлах эрсдэлээс бүрэн сэргийлэхгүй гэхэд тэр үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулах, хүндрүүлэх чадвартай байдаг юм шүү.
Спаттеринг
Шинжлэх ухаан, техникийн ойлголт бөгөөд металл, диэлектрик буюу тог дамжуулдаггүй материалын атомаар (цөм) ямар нэгэн үндсэн гадаргууг цацах, тургиж “бөмбөгдөх” процессыг нэрлэдэг. Ингэж тургихад үндсэн гадаргууд нимгэнхэн хальсан давхарга үүсдэг ба түүний зузааныг нарийвчлан тооцоолж болдог. Спаттерингийн үр дүнд маш тунгалаг, харагдацад нөлөөгүй цэвэрхэн хальс гаргаж авдаг нь гайхамшигтай. Энэ процесст ашиглагдах өндөр чанарын материал болон хайлш нь хальсыг бат бөх, элэгдэл багатай, мөн өмнөх үеийн хальсны сул тал болох деметаллизацийн процессыг үгүй болгожээ. Ийм төрлийн хальсны зузаан нь 112-380 мкм хооронд хэлбэлздэг.