Хальс наах нь бидний хувьд урлаг юм
- Хальсыг ямар барилга, оффист наахад тохиромжтой вэ?

Бүх төрлийн барилга, оффис, нааж болно. Ямар ч асуудалгүй.

- Хальс наахад тохиромжгүй барилга, цонх байхгүй гэж үү?

Байхгүй

- Хальсаа хаанаас оруулж ирдэг вэ? 

Зөвхөн БНСУ, АНУ-аас оруулдаг. Монголын шаардлага хангаж байгаа нь олон жилийн туршлагаар батлагдсан.

Америк хальс
- Хальсны чанар хэр бол?

Маш чанартай. Нарийн технологиор үйлдвэрлэдэг. Гэхдээ бидний туршлагаар чанар, үнийн сайн харьцаатай хальс оруулж ирдэгтээ баяртай байдаг.

- Хальсны түүхий эд нь юу байдаг вэ?

Полистрол. Титан, зэс, ган зэрэг элемент орсон, маш нимгэн, бат бөх хийцтэй.

- Үнийн хувьд хэр боломжийн, тогтвортой байдаг вэ?

Зах зээлд өрсөлдөх тогтвортой үнийг санал болгодог. Бидний чанартай харьцуулах юм бол үнэ хямдхаан гэсэн үг.

- Зориулалтын бус, чанар муу хальсыг “жинхэнэ”-ээс яаж ялгах вэ?

Тунгалаг чанар, үнэ. Бас бидний өөрсдийн мэддэг нарийн туршлагууд бий. Чанаргүй эсвэл Монголд тохиромжгүй хальсаар наавал бүхэлдээ хэрэггүй ажил болж хувирна.

Мэргэжлийн хальс наасан цонхонд хөшигний шаардлагагүй болох үе бий.
- Нарны гэрлийг хөшиг өөр бусад зүйлээр хааж болох юм биш үү?

Энэ бол түр зуурын, асуудлыг бүрэн шийдсэн арга биш. Хурц нарыг хөшгөөр хаах үед тэр чигт нь цонхыг халхлах хэрэгтэй болно. Гэтэл бидэнд нарны гэрэл хэрэгтэй шүү дээ. Ялангуяа нарны сайхан тусгал, өглөө оройны шаргал нар нь хүний сэтгэл санааг өргөж, сэргээх үйлчилгээтэй байдаг. Иймээс нарыг бүхэлд нь хаалгүй, хэт халалтыг бууруулж UV (хэт ягаан) туяаг шүүж нарны гэрлийг нэвтрүүлэх нь хальсны үндсэн үүрэг юм. 

- Хальсны эцсийн ач холбогдол юу вэ?

Маш их ач холбогдолтой. Шууд 3 зүйл анзаарагдана.

  1. Өрөө тасалгааны хэт бүгчим байдал нь таатай нөхцөлөөр солигдоно.

  2. Хэт халалтаас үүсэх хуурайшилт, тоосжилт үгүй болно.

  3. Нар тусдаг эд зүйлс гандаж өнгө алдаж, хайлж хэврэгшихгүй.

Суурилуулаад л үз. Үр дүнг нь мэдрэх болно. Хальс нь олон арван жил үр дүнгээ өгдөг тул маш хэрэгтэй ажил болдог. Монгол чинь жилийн 260 өдөр нь шууд нар тусдаг нарлаг орон шүү дээ.

- Нэгэнт наасан зориулалтын бус, чанар муутай хальсыг хуулж, шинээр наадаг гэв үү?

Тийм, Өмнөх чанаргүй хальсыг хуулж авах нь үнэхээр хүндрэлтэй ч өөр арга байхгүй.

- Хэрэв Safety Film-ийн хальсанд асуудал үүсвэл яах уу?

Тийм тохиолдол гарч байгаагүй. Үнэхээр гарвал ямар ч маргаангүй дахин сольж өгнө.

- Тэгэхээр ер нь хэдэн жил чанараа хадгалдаг юм бол? 

Барилгын фасадны хальс гэхэд л 10 жил болсон ч гандахгүй, өнгө нь хувирахгүй анхны өнгө, чанараа хадгалах ёстой.

- Бусад компаниас ялгарах давуу тал? 

Бид ажлаа нүүр бардам хийдэг, шинэлэг байж чаддаг.

- Компанийн ойрын зорилт? 

Орчин үеийн техник технологийн шийдлээр бий болсон гурван төрлийн хальсны ач холбогдлыг олон нийтэд таниулах, хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх зорилготой байна.

- Онцлох харилцагч, үйлчлүүлэгчид?

Арилжааны банкууд, НҮБ, Азийн хөгжлийн банк зэрэг ОУБ-ууд, ЭСЯ, MSC групп, Пума групп, Номин Холдинг зэрэг монголын томоохон болон жижиг, дунд компаниуд, айл өрх, хувь хүмүүсийг дурдаж болно.